БИЛЬЯМИН НЕТАНЬХУ ФРАНЦАД АЙЛЧЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2023-01-31  

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагт Францад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж тус улсын “Yedioth Ahronoth” сонин мэдээлжээ. 

Энэ нь түүний 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр Ерөнхий сайдын албан тушаалд буцаж ирснийхээ дараа гадаадад хийсэн анхны айлчлал болно гэж тус сонинд тэмдэглэсэн байна.

Францад тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд бямба гаргийн орой Израил руу буцах ёстой гэж сонин онцолжээ.

Б.Нетаньяху, Э.Макрон нар ням гаргийн орой утсаар ярьж, ойрын үед биечлэн уулзахаар тохиролцсон гэж Израилын Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар даваа гарагт мэдээлсэн билээ.  

 
Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ. /Yedioth Ahronoth./
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?