"SAMSUNG" КОМПАНИЙН ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ОРЛОГО 70 ОРЧИМ ХУВИАР БУУРЧЭЭ

2023-01-31  

 Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан нь цахилгаан бараа болон тэдгээрт өргөнөөр хэрэглэгддэг хагас дамжуулагчийн борлуулалтад нөлөөлсөнтэй холбоотойгоор “Samsung Electronics” компанийн өнгөрсөн дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 70 орчим хувиар буурчээ.

Дэлхийн гар утас, санах ойн чипийн хамгийн том үйлдвэрлэгч компаниас өнөөдөр мэдээлснээр, 10-12 дугаар сарын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 69 хувиар агшиж, 4.3 их наяд вонд /3.49 тэрбум ам.доллар/ буюу сүүлийн найман жилийн доод түвшинд хүрч буурсан байна.

Энэ нь технологийн салбарт тэргүүлэгч томоохон компанийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болсноос гадна “Yonhap” мэдээллийн агентлагийн “Yonhap Infomax” санхүүгийн мэдээллийн фирмийн дундаж тооцооллоос 18.6 хувиар бага үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд борлуулалт 8 хувиар буурч, 70.46 их наяд вонд хүрсэн гэж “Samsung” мэдээлжээ. Жилийн өмнөх байдлаар чипийн бизнес нь “Samsung”-ийн нийт ашгийн ойролцоогоор 56 хувийг бүрдүүлж байсан бол сүүлийн үед эрэлт, үнэ нь огцом буурах болсон байна.

Дэлхийн санах ойн чипийн орлого өнгөрсөн онд өмнөх оны үеийнхээс 10 хувиар буурсныг Америкийн технологийн судалгааны “Gartner” фирмийн мэдээлэл харуулж байгаа юм. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдлыг харгалзан хэрэглэгчид зардлаа бууруулж эхэлснээр суурин компьютер, ухаалаг гар утасны эрэлт багасаж, улмаар аж ахуйн нэгжүүд ч мөн зардлаа танах болсон нь хагас дамжуулагчдын борлуулалтад нөлөөлсөн байна.

“Samsung Electronics” компанийн дэд тэргүүн Хан Жон Хигийн хувьд энэ жил макро эдийн засгийн сорилт бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна гэж харж байна. Тэрбээр энэ сарын эхээр Лас-Вегаст болсон “CES 2023” үзэсгэлэнгийн үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Samsung” эрэлт буурч, зардал өссөн зэрэг гадаад хүчин зүйлсийн улмаас хүнд цохилтод өртсөн гэдгийг онцлоод, эдийн засгийн хэтийн төлөв, нийлүүлэлтийн сүлжээн дэх эрсдэлүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа тул бизнесийн хүнд хэцүү нөхцөл байдал энэ жил үргэлжилнэ гэж бодож байна” хэмээн хэлжээ. 

 Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?