ХАЛХГОЛД ХӨРСӨН ДЭЭР 71 ХЭМ ХҮРЧ ХАЛСАН БОЛ ОТГОН СУМАНД -50 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРЧЭЭ

2023-02-03  

Агаарын үнэмлэхүй их температур 2022 онд Баянхонгорын Эхийнголд агаарт 40, Дорнодын Халхголд хөрсөн дээр 71 хэм хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завханы Баян-Уул суманд агаарт -46.8, Отгон суманд хөрсөн дээр -50 хүрч хүрчээ.

Нэг хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Биндэр суманд 6 дугаар сарын 4-нд 61.9 мм тунадас орсон байна. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 965.1 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 756.8 гПа, салхины хурдны үнэмлэхүй их утга Төв аймгийн Баянчандмань суманд 40 м/с хүрсэн байна.

Монгол орноор дунджилсан 2022 оны жилийн дундаж агаарын температур 0.8 хэм буюу уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дунджаас 1.43 хэмээр дулаан, 1940 оноос хойш ажиглагдсан 16 дахь дулаан жил болжээ. Түүнчлэн, өнгөрсөн оны жилийн нийлбэр хур тунадас 200.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон хур тунадас багатай 19 дэх жил байсныг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Жилийн нийлбэр хур тунадас Хөвсгөлийн өндөр уулс, Хэнтий, Хангайн нуруу, Онон Балж голын ай сав орчим, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Биндэр, Дорнодын Баян-Уул сумын нутгаар 390-517.8 мм, тал хээр, говийн бүс нутгаар 100.0-192.8 мм, Алтайн өвөр говь Тоорой, Эхийн гол орчмоор 10.0-21.6 мм оржээ. Сүүлийн 5 жилийн сар бүрийн нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулахад өнгөрсөн оны 2, 4, 5, 8, 9 дүгээр сард дунджаас 10-40 хувиар бага 3, 6, 7, 10, 11 дүгээр сард дунджийн орчим, 1, 12 дугаар сард 10-40 хувиар ахиу тунадас орсон аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?