СОНСГОЛД ДУУДАГДСАН Ч ИРЭХЭЭС ТАТГАЛЗСАН ГЭРЧҮҮД

2023-02-06  

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр болж байна. 

Уг сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн байдлыг УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Өнөөдрийн сонсголын эхний асуудал буюу Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмж гэсэн хэсэгт 28 гэрч дуудагдсан.

Сонсголд ирээгүй хүмүүсийн хувьд:

  • Тус банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай, Хөгжлийн Банкны дэд захирал асан Ч.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар,
  • Хөгжлийн Банкны дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ АТГ-аас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учраас
  • Хөгжлийн Банкны дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чандмань гадаадад ажиллаж байгаа болон АТГ-т шалгагдаж байгаа учраас
  • Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар 
  • Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхантай холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
  • Хөгжлийн Банканд ажиллаж байсан Г.Батсүх дуудагдсан боловч ирээгүй. 
  • Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задруулахгүй байх баталгаа гаргаж өгсөн учир оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?