УЛСЫН ХЭМЖЭЭНД 60.8 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭВ

2023-02-07  

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 онд 60.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.5 (23.4 хувь) сая тонноор нэмэгджээ. 

Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.  Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 146.4 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.2 (36.6 хувь) сая хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигч 36.4 (34.2 хувь) сая хүнээр нэмэгдсэн нь гол лон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 2.6 (14.6 хувь) сая тонноор нэмэгдсэн бол зорчигчид 17.7 (37.2 хувь) сая хүнээр багассан байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2022 онд 2 037.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 656.8 (47.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд авто замын тээврийн орлого 370.6 (89.6 хувь) тэрбум, агаарын тээврийн орлого 305.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Бүх төрлийн тээврийн орлого 2022 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 42.4 (6.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?