ЕХ В.ЗЕЛЕНСКИЙГ БРЮССЕЛЬД БОЛОХ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖЭЭ

2023-02-07  

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан гэж ЕХ даваа гарагт мэдэгджээ.

“Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель В.Зеленскийг удахгүй болох дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохыг урьсан” гэж Ш.Мишелийн хэвлэлийн төлөөлөгч “Twitter” хуудсаараа дамжуулсан мэдээлсэн байна.

ЕХ-ны дээд хэмжээний ээлжит уулзалт энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо болох юм.

В.Зеленский дээд хэмжээний уулзалтад оролцож, Европын парламентын хуралдаанд үг хэлж магадгүй талаар даваа гарагт хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл мэдээлээд байв.

Харин ЕХ-ны төлөөлөгчид энэ талаарх мэдээлэлд хариулт өгөхөөс татгалзаж байсан бөгөөд айлчлалын талаар урьдчилан мэдээлэх нь Украины удирдагчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, айлчлал цуцлагдахад хүргэж болзошгүй гэдгийг зарим төлөөлөгч онцолсон байна.

В.Зеленскийн ажлын албаны зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээлэлд хариу өгөөгүй байна.

Украины Ерөнхийлөгч Брюссельд энэ долоо хоногт айлчилсан тохиолдолд Оросын довтолгоо эхэлснээс хойш түүний хилийн чанадад хийх хоёр дахь айлчлал нь болно.

Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Конгресст үг хэлэхээр Вашингтон хотод хүрэлцэн очсон юм. 

 
 
Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /Reuters/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?