ХЯТАД, ЕВРОП НАРНЫ НӨЛӨӨГ ХАМТРАН СУДАЛНА

2023-02-14  

Хятад болон Европын сансрын агентлаг (ESA) Дэлхийн соронзон мандалд үзүүлэх Нарны нөлөөг судлах зорилгоор “Smile” сансрын төхөөрөмжийг хөөргөнө гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлэв. 

Уг төхөөрөмжийг дэлхийн соронзон гадаргуугийн гадаад зах, туйлын туяа болон энэ үзэгдэл болдог орон зайн зургийг авах камераар тоноглох гэнэ. Нарны салхины үзүүлэлтийг хэмжиж, доторх ионууд болон соронзон давхаргыг ажиглаж тандахын зэрэгцээ соронзон оронд гарч буй өөрчлөлтийг бүртгэх энэхүү судалгааны төхөөрөмжийг “Vega-C” зөөгч пуужингаар хамгийн их налуу өнцөг бүхий зууван тойрог замд гаргах ажээ. 

Хятад болон Европын сансрын агентлаг сансрын энэ төхөөрөмжөө 2025 онд Францын Гвиан мужийн Куру сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?