МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛЬД ЗЭВСЛЭГДСЭН ЭТГЭЭД ГАЛ НЭЭЖЭЭ

2023-02-14  

АНУ-ын Мичиганы их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж тус их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч “Detroit News” сонинд мэдээлжээ.

“Сэжигтэн хэргийн газраас зугтсан. Оюутны хотхоны дотор болон ойролцоо байгаа хүмүүс байгаа газраасаа гарахгүй байх хэрэгтэй. Цагдаагийн ажилтнууд холбогдох ажиллагааг явуулж байна” гэж Мичиганы их сургуулийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

Цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг нүүрээ халхалсан, намхан эрэгтэй хүн гэж тодорхойлжээ.

Цагдаа нарын мэдээлснээр, шархадсан хүмүүсийг Лансинг хотын эмнэлэгт хүргэсээр байна. Одоогоор хэдэн хүн шархадсан, хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл алга байна.

Зэвсэглэсэн этгээд гал нээсэнтэй холбогдуулан Мичиганы их сургуулийн бүх хичээл сургалтыг 48 цагийн хугацаагаар түр зогсоожээ. 

 
 
Эх сурвалж:ВАШИНГТОН. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?