ТУРКИЙН ГХЯ: ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД 80 ОРНЫ АВРАГЧДАД ОРОЛЦОЖ БАЙНА

2023-02-14  

Туркийн өмнөд хэсэгт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврах багийнхан оролцож байна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ твиттер хуудсандаа мэдээлжээ. 

Тус яамны мэдэгдсэнээр, гамшгийн дараа нийт 100 гаруй улс Анкарад тусламж санал болгосон байна. 

Одоогийн байдлаар газар хөдөлсөн бүсэд гадаадын 9247 аврагч ажиллаж байгаа бөгөөд нэмж таван орны аврагчид ирэх төлөвтэй байна гэж ГХЯ мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, голомт нь Туркийн Кахраманмараш хотод бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 31 600 давсан байна. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган асар их хохирол, сүйрэл дагуулсан байгалийн гамшигтай холбогдуулан орон даяар гашуудал зарласан билээ.

 

Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?