ШАНХАЙ ХОТЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

2023-02-14  

 Хятадын зүүн нутгийн Фүжянь мужийн Шэмянь хотын дунд шатны Ардын шүүхээс авлига авсан хэрэгт сэжиглэгдэж буй Шанхай хотын Ерөнхий прокурор асан Жан Бэньцайд эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Ерөнхий прокурор асанд намын дотоод мөрдөн шалгалтыг холбогдох хяналт шалгалтын байгууллагууд өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн байна. Харин есдүгээр сард түүнийг Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас халсан бөгөөд 11 дүгээр сард баривчилжээ. Жан Бэньцай нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа хөрөнгөжсөн, бизнестэй холбоотой янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд гуравдагч этгээдээс их хэмжээний авлига авч байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ. 

Энэ нь Шанхай хотын шүүхийн тогтолцоо, Прокурорын газар дахь авлигын анхны дуулиан биш юм. Өмнө нь 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр Шанхай хотын Ерөнхий прокурор асан Чэнь Сюй хээл хахууль, авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна. 

Хятадад Ши Жиньпин тэргүүтэй тус улсын удирдлагын “тав дахь үе” 2012 онд төрийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Авлигатай тэмцэх томоохон кампанит ажлын үр дүнд сүүлийн хэдэн жил тус улсад энгийн албан тушаалтан төдийгүй өндөр дээд тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шоронд хоригдох зарим тохиолдолд бүх насаараа хоригдох ял сонсжээ. 

 

Эх сурвалж: ШАНХАЙ. /Xinhua/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?