ШИНЭ ЗЕЛАНДЫН ЭРГЭЭС ЭРТНИЙ ОЦОН ШУВУУНЫ ҮЛДЭГДЛИЙГ ОЛЖЭЭ

2023-02-14  

АНУ-ын эрдэмтэд Шинэ Зеландын эргээс манай гараг дээр 50 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн том оцон шувууны чулуужсан үлдэгдлийг олжээ.

Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Journal of Paleontology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Шинэ Зеландаас саяхан олдсон чулуужсан олдворууд нь оцон шувууны сүрэг гайхалтай олон янз байсныг харуулж байна. Энэхүү оцон шувууг “Kumimanu fordycein” хэмээх шинэ төрөл зүйлд оруулсан бөгөөд оцон шувуудын төрлөөс хамгийн том нь юм" гэж эрдэмтэд онцолсон байна. 

Эрдэмтдийн мэдээлснээр, уг оцон шувуу нь одоог хүртэл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа оцон шувуунуудаас хамгийн том нь бөгөөд 154 жинтэй, мэдээж нисэж чаддаггүй байсан ч ус руу гүн шумбах, мөн хэт хүйтэн орчинд биеийн дулаанаа удаан хадгалах чадвартай байжээ. 

 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?