ИЗРАИЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭР ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨЖ БАЙНА

2023-02-14  

Израилд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2022 онд нийт хэрэглээний 10 хувийг давсан талаар тус улсын Цахилгаан эрчим хүчний удирдах газраас мэдээлжээ.

Тус байгууллагын жил тутмын тайланд дурдсанаар, ийм цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2021 онд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.2 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 10.1 хувьд хүрч нэмэгдсэн байна.

Израилын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2025 онд нийт хэрэглээний 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм.

Тус улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 оны эцэст 4795 мвт-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 31.1 хувиар өссөн байна. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Xinhua/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?