“NASA” ОУСС РУУ ДАРААГИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ИЛГЭЭНЭ

2023-02-16  

. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Олон улсын сансрын станц руу /ОУСС/ дараагийн баг бүрэлдэхүүнээ “Crew Dragon” сансрын хөлгөөр энэ сарын 26-ны өдөр илгээхээр товложээ.

Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Уг хөлгөөр сансрын станц руу “NASA”-гийн зургаа дахь багийг илгээх гэж буй нь энэ юм.

Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтах ажээ.

“Crew-6” багийнхан сансар судлалын төвөөс хөөрснөөсөө хойш ойролцоогоор 23 цагийн дараа ОУСС-ын “Harmony” модульд залгагдана гэж “NASA” мэдээлжээ. Багийн гишүүд сансрын станц руу нисэхдээ бэлтгэн өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлагдсан байна. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /NASA/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?