ДЭЛХИЙН БАНКНЫ ТЭРГҮҮН ХУГАЦААНААСАА ӨМНӨ ОГЦРОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2023-02-17  

 Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас нэг жилийн өмнө албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа талаар тус банкнаас мэдээлжээ.

Уг албыг дөрвөн жил гаруйн турш хашсан Д.Малпасс Дэлхийн банкны санхүүгийн жил дуусах зургаадугаар сарын 30-ны өдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

“Дэлхийн хөгжлийн тэргүүлэх байгууллагын тэргүүнээр ажиллах нь асар их нэр төрийн хэрэг байлаа. Хөгжиж буй орнууд урьд хожид байгаагүй хямралтай тулгарах мөчид Дэлхийн банк хурдтай, өргөн цар хүрээтэй, шинэлэг, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авсанд миний бие бахархаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Малпасс дөрвөн жил үүрэг гүйцэтгэсэндээ “харамсахгүй” байгаагаа пүрэв гарагт “CNN” телевизийн сэтгүүлч Жулиа Чаттерлитай ярилцах үеэрээ илэрхийлээд, "бид бүхэн миний хүсэж зорьж байсан олон зүйлд хүрсэн" хэмээн цохон тэмдэглэжээ.

Дэлхийн 187 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банк ядуурлыг бууруулах чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд АНУ тэргүүнийг томилдог уламжлалтай бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Д.Малпассыг 2019 онд Дэлхийн банкны даргаар таван жилийн хугацаатай томилсон билээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?