ОРОС, ӨМНӨД АФРИК, ХЯТАДЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙД ЭХЭЛНЭ

2023-02-17  

ӨАБНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 17-ны баасан гарагт Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эхэлнэ гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

“Exercise MOSI” нэртэй уг сургуулилалт хоёрдугаар сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн далай дахь Өмнөд Африкийн Тэнгисийн цэргийн хүчний гол бааз байрладаг Дурбан болон Ричардс булангийн хоорондох усан бүсэд явагдана.

ОХУ-ын талаас энэхүү сургуулилалтад “Зөвлөлтийн флотын адмирал Горшков” харуулын хөлөг онгоц, “Кама” цэнэглэгч онгоц, Хятадын талаас эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц, харуулын хөлөг онгоц болон туслах хөлөг онгоц, манай улсаас нэг харуулын хөлөг онгоц, хоёр туслах хөлөг онгоц оролцоно гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

Өмнөд Африк, Орос, Хятадын гурван талын сургуулилалт хоёр дахь удаагаа болж байна. Өмнөх хамтарсан сургууль 2019 оны 11 дүгээр сард Өмнөд Африкийн баруун өмнөд хэсэгт орших Кейптаун хотын ойролцоо Атлантын далайд болжээ.

 
 
Эх сурвалж: ПРЕТОРИ. /AFP/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?