Э.БЛИНКЕН ЕВРОПЫН ОРНУУДАД АЙЛЧИЛНА

2023-02-17  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Герман, Турк, Грект энэ сарын 16-22-ны өдрүүдэд айлчилна.   

Э.Блинкен Мюнхены аюулгүй байдлын бага хуралд оролцохоор пүрэв гарагт Герман улсыг зорих бөгөөд Украиныг үргэлжлүүлэн дэмжих, Турк, Сирийн ард түмэнд тусламж үзүүлэх, мөн Атлантын далайг дамнасан аюулгүй байдал, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахиулах талаар хэлэлцэхээр хоёр талын болон олон талын уулзалтуудад оролцоно.

Хоёрдугаар сарын 19-нд Э.Блинкен Турк улс дахь Инжирлик агаарын цэргийн баазад зочилж, Туркийн эрх баригчдад газар хөдлөлтийн уршгийг арилгахад туслалцаа үзүүлж буй АНУ-ын хүчин чармайлттай биечлэн танилцана. Түүний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзахаар Анкара хотыг зорьж, Турк болон Туркийн ард түмэнд АНУ-аас үзүүлэх тусламж, мөн НАТО-гийн холбоотон Турк улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх юм. Түүнчлэн Сирийн байгалийн гамшигт өртсөн бүс рүү хил дамнан тусламж илгээхэд дэмжлэг үзүүлж буй Туркийн Засгийн газарт талархал илэрхийлэх ажээ.

Грекийн нийслэл Афин хотод Э.Блинкен Грекийн Ерөнхий сайд Мицотакис, Гадаад хэргийн сайд Дендиас нартай уулзаж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, эрчим хүчний аюулгүй байдал, ардчиллыг хамгаалах үүрэг амлалтын талаар хэлэлцэнэ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хоёрдугаар сарын 21-нд АНУ-Грекийн стратегийн яриа хэлэлцээний дөрөв дэх үе шатыг эхлүүлэх ажээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?