АНУ ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙГ ХАМГИЙН ИХ ТАТДАГ ОРОН БАЙХАА БОЛЬЖЭЭ

2023-02-17  

АНУ чинээлэг хүмүүсийг хамгийн их татдаг орнуудын дунд тэргүүлэх байр сууриа алдлаа гэж “Bloomberg” агентлаг Лондонд төвтэй “Henley & Partners” зөвлөх компанийн судалгаанаас эш татан мэдээлжээ. 

Судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд АНУ-ыг чиглэсэн саятнуудын урсгал цар тахлын өмнөхтэй харьцуулахад 80 хувиар буурчээ. 2014 онд тус улс нь ирж буй баячуудын тоогоор тэргүүлж байсан бол өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Австрали, Сингапур, Канад, Швейцарын араас зургаадугаарт орсон байна. 

АНУ-д орж ирэх саятнуудын урсгал буурсны зэрэгцээ гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдсэн байна.  Ялангуяа Орос, Хятад, Энэтхэгийн чинээлэг иргэд АНУ-аас гарч байгааг шинжээчид онцолжээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Bloomberg/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?