ХОНГ КОНГ ЦАГААН САРААР ЦЭЦЭГ СОЛИЛЦДОГ

2023-02-21  

Азийн орнуудын шинэ жил буюу Цагаан сарын баярыг Монгол, Хятад, Солонгос, Вьетнамаас гадна Сингапур, Хонгконг, АНУ-ын Сан Франциско хотод тэмдэглэдэг талаар та сонссон уу.

Сингапур улсын хүн амын 75 хувийг Хятадаар ярьдаг хүмүүс бүрдүүлдэг. Тиймээс Цагаан сар бол үндэснийх нь нэгэн том баяр мэт чухал юм. Ерөнхийдөө Сингапурыг олон хэлтнүүдийн ч нутаг хэмээн үзэх тохиолдол бий. Цагаан сарын баярын үеэр Сингапурын түүхэн Хятад хотуудын гудамжинд улаан тууз уядаг. Баярын жагсаал, бөмбөрийн шоу, арслангийн багтай бүжиг, галт наадам болохоос гадна Цагаан сартай холбоотой уламжлалт хоол хүнсийг оролцогчдод өгдөг юм байна.

Хонгконг улс Хятадын бусад хотоос арай өөр маягаар Цагаан сараа тэмдэглэдэг. Баярыг угтсан парад, бүжиг болдог хэдий ч нэг нэгэндээ цэцэг өгөх нь хамгийн чухал хэсэг нь байдаг. Цэцэг нь нэр, төрлөөсөө хамаараад өөр өөр бэлгэдэлтэй байдаг. Зарим цэцэг нь гоо сайхан, элбэг хангалуун байдал, тансаг амьдралыг авчирна гэж хонгконгчууд итгэдэг бол зарим цэцэг ажлын их амжилт дууддаг гэж тэд үздэг.

Үүнээс гадна хус мод аз авчирдаг гэх бэлгэдэлтэй бас нэг алдартай бэлэг юм байна. Бас үр тариа нь тооноосоо хамаараад өөр өөр утгатай аж. Тухайлбал, хоёр үр тариа давхар азыг, таван үр тариа эрүүл энхийн бэлгэдэл юм. Тиймээс Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр Хонгконгийн гудамж цэцгийн худалдаагаар дүүрдэг аж.

Хойд Америкийн Сан Франциско хот бүс нутагтаа эртнээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тус хотод хоёр долоо хоног үргэлжилсэн баярын үйл ажиллагаа болдог. Цэцгийн үзэсгэлэн, парад болж гурван сая орчим хүн үүнийг зурагтаар үздэг гэсэн тооцоолол гарчээ. Энэ жил хоёрдугаар сарын 04-нд Цагаан сарын баярын парад болж, олон газрыг Хятад гаралтай хүмүүс чимэглэж, 8.5 метр урт алтан луутай үзүүлбэр болжээ.

Эх сурвалж:Afar.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?