С.ЭРДЭНЭБАТ: ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХ НЬ ИРГЭДИЙН МӨРӨӨДӨЛ БОЛЛОО

2023-02-28  

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Энэ нь Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхлыг хангахгүй байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад оролцсон иргэдийн 80 орчим хувь нь цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар санал хэлсэн. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Хөдөлмөрийн үнэлэмжид эрс шинэчлэл хийх шаардлагатай. Монголчуудын дундаж цалин 1,190,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх иргэд ийм цалин авч байгаа юм.Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг нь мөрөөдөл болж байна. 50 сая төгрөгийг олон жил цуглуулсан залуу байрны үнэ улам нэмэгдсэн талаар ярьж байна. Тиймээс Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулахад анхаараач гэж хүсье. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь хүүхдээ тэжээж чадахгүй нөхцөлд хүргэж байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?