ЕВРОПЫН ХОЛБОО АЖИЛТНУУДДАА "TIKTOK"-ИЙГ АЛБАНЫ ГАР УТСАНД АШИГЛАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

2023-03-01  

Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа албаны төхөөрөмжүүдэд “TikTok” аппликэйшныг ашиглахыг хориглох шийдвэрийг Европын Комисс гаргалаа.

"Энэхүү хязгаарлалт нь ажилтнуудын хувийн төхөөрөмжид үл хамаарна” гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Европын Зөвлөлийн ажилтнуудад мөн ижил удирдамж өгсөн бол Европын парламентын ажилтнуудад албаны цахим шуудан зэрэг байгууллагын аливаа үйлчилгээнд нэвтэрдэг хувийн гар утаснаасаа “TikTok”-ийг устгахыг үүрэг болгосон байна.

АНУ-ын төрийн байгууллагуудын ажилтнууд албаны төхөөрөмжүүдээсээ “TikTok” аппликэйшнийг 30 хоногийн дотор устгах үүрэг өгсөн талаар тус улсын хэвлэлүүд мягмар гарагт мөн мэдээлжээ. Түүнчлэн интернэт хаяг дээр ирж буй богино хэмжээний дүрс бичлэг үзэх Хятадын үйлчилгээтэй холбоотой бүх хүсэлт хаагдах аж. 

Эх сурвалж: ПАРИС. /France24/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?