МАНЖУУР РУУ АВТОБУСААР ТОМ ХҮН 80 МЯНГА, ХҮҮХЭД 40 МЯНГА ЗОРЧИНО

2023-03-02  

 “Дорнод аймгийн Хэрлэн сум-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлжээ. 

Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэх аж.

Автобусаар зорчиход тавигдах шаардлага:

Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.

Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.

Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.

Тасалбарын үнэ:

Том хүн:78 мянга төгрөг /160 юань

Хүүхэд:39 мянга төгрөг /80 юань байна.

 Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?