УКРАИНААС ПОЛЬШ РУУ ДҮРВЭГСДИЙН ТОО 10 САЯ ДАВЖЭЭ

2023-03-02  

Дайн эхэлснээс хойш Украинаас Польш руу дүрвэн ирсэн иргэдийн тоо 10 сая даваад байгаа тухай Польшийн хилийн хамгаалалтын алба лхагва гарагт мэдээлэв.

“Өнгөрсөн онд Украинд дайн эхэлснээс хойш манай улс дүрвэгсдийн томоохон давлагаанд өртөөд байна” гэж тус албаны мэдэгдэлд дурджээ.

Украинаас Польш руу дүрвэсэн хүмүүсийн тоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 10 137 000-д хүрээд байгаа бол өнгөрсөн хоногт л гэхэд 20 200 хүн хилээр нэвтэрсэн байна.

НҮБ-ын мэдээллээр, Орос Украин руу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд довтолсноос хойш 8000 гаруй энгийн иргэн амиа алдсан бөгөөд Украины иргэд аюулгүй орнууд руу дүрвэсээр байна. 

Эх сурвалж: КИЕВ. /Anadolu/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?