Э.ОДБАЯР: ХАЛИМАГ ИРГЭНИЙГ ӨӨР УЛС РУУ ЯВУУЛСНААР ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ТУС УЛСЫН ЭРХ БАРИГЧДААС БОЛГООМЖИЛДОГ, ХЭТ ХАРААТ БАЙДАГ НЬ ИЛЭРЛЭЭ

2023-03-03  

“No war” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.


-Та бүхний дэлгэсэн үзэсгэлэн рүү цагдаа дайрч орсон тухай мэдээллийг цахим орчинд тавьсан. Тухайн үед юу болсон юм бэ. Цагдаа нар яагаад дайрч орсон юм бол?

-Дайны эсрэг “No war” үзэсгэлэн гараад хэд хонож байгаа. Хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дэлгэсэн шүү дээ. Тухайн өдөр “No war” хөдөлгөөний Б.Билгүүнийг ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцор гэж бичсэн үндэслэлээр цагдаагаас дуудсан. Тэгээд үүн дээр нь хэрэг үүсгэх гээд байгаа юм уу гэхээр үгүй. Тодруулна гээд байгаа юм. Зүгээр тодруулах юм бол утсаар асуучих гэхээр үгүй заавал ир, дуудах хуудас явуулъя гээд байгаа. Бид үзэсгэлэнгээ ажлын өдрүүдэд 12:00-14:00, амралтын өдөр 12:00-17:00 цагийн хооронд үзүүлж байгаа. Тэр өдөр Ц.Чинбат, Ц.Жаргалсайхан хоёр үзэсгэлэнгээ үзүүлээд байж байтал хоёр цагдаа гэнэт дайран орсон. Цагдаа орж ирээд, яагаад үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэн гаргах зөвшөөрөл чинь хаана байна гэсэн. Дайны эсрэг үзэсгэлэн гаргахын тулд зөвшөөрөл авах ёстой юм байна л даа. Тийм агуулгаар ярьсан. Мөн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийхээр завдсан. Цаад өрөөнд чинь юу байгаа юм, үзье гэж дайрсан. Ер нь орж ирээд ярилцаад, галлерейг үзээд, цай уугаад, бие засах байсан бол бид нойлоо хэрэглүүлэх байсан. Харамсалтай нь биднийг хянаж шалгасан өнгө аястайгаар, дарамтлах байдалтай хандсан. Орж үзье гээд байгаа өрөө нь коридор, нойл л байгаа.

-Жуковын хөшөөний хажууд авахуулсан зураг нэг хэсэг асуудал дагуулсан. Фотошопоор янзалсан гэсэн үү?

-ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтэст зарим сэтгүүлчийг Жуковын хөшөөний толгойг тасалсан зураг нийтэлсэн гээд шалгаж эхэлсэн байна лээ. Асууж байгаа чиглэл нь “No war” хөдөлгөөнийхөн өөрсдөө ийм зураг эвлүүлээд хэвлэл мэдээллээр тараасан уу гэдэг асуумжтай байна гэсэн. Биднийг тойрсон ийм ажиллагаанууд нэг л өдрийн дотор хийгдэж байгаа нь энэ. Өмнө нь иймэрхүү дарамт шахалтууд байнга явж байсан. Сүүл рүүгээ бүр танил болоод, дасаад эхэллээ. Цагдаа нар манай үзэсгэлэн рүү дайрч орж ирсэн үйл явдал арав гаруй минут үргэлжилсэн. Үүний тодорхой хэсгийг таслаж аваад ямар нэгэн монтаж эвлүүлэггүй цахим орчинд тавьсан.

-Та бүхний шалгагдаж байгаа хэргүүд юу болж байгаа вэ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Чинбат, Б.Билгүүн нарын таван иргэнд шүүхээс ял оноосон. Бүгдэд нь нэг жил зорчих эрх, надад нэг жил, хоёр сар зорчих эрхийг хязгаарласан. Хоёр эрүүгийн хэргийн шийтгэл оногдуулсан. Агуулга нь 461 дүгээр хорих анги дээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гээд байгаа. Энэ дунд биднийг сайн дурын хөдөлгөөн өрнүүлсэн гээд хилийн хориг тавьсан. Давхар зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэ бол шууд улс төрийн нөлөө орсон шийдвэрүүд. Бид давж заалдах шатны шүүхэд хандтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан. Бид өнгөрсөн даваа гаригт шүүхийн магадлалаа хүлээж аваад, дээд шүүхэд хандахаар өмгөөлөгчидтэйгөө ажиллаж байна. Яг энэ асуудал дээр бидний эцсийн найдвар дээд шүүх болоод байна. Шүүх хурал тодорхой үе шаттай явдаг шүү дээ. Бид зүгээр асуугдаад л явж байсан. Шүүх хурал болоогүй байхад биднийг аль хэдийнэ яллачихсан. Зүгээр л асуугдаад явж байтал наад асуудлыг чинь шууд гэм буруугийнх дээр ярьчихна аа гээд л явчихсан. Өмнө нь Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу бидний хэргийг мөрдөн байцаалт руу буцаасан байдаг. Учир нь бүх хэргийг бөөндөөд ял халдаачихсан

Дээрээс нь миний Дорнод аймагт машинд дайруулсан хүүхдийн талаар шүгэл үлээсэн хэргийг шүүхээр шийдээгүй. Энэ үйл явдал бодитоор болсон үйл явдал байна. Тиймээс гэмт хэрэг гэж үзээд байгаа зүйл чинь тогтоогдохгүй байгаа учраас дахин мөрдөн байцаалт явуулж, нотлох шаардлагатай гэж үзээд буцаасан. Үүнээс болоод бидэнд зориулж мөрдөн байцаах газраас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Тэгээд дахин мөрдөн байцаалт явуулаад шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс ял оноосон. Прокуророос 1.2-2 жилийн яллах дүгнэлт үйлдэж санал болгон оруулж ирсэн. Гэхдээ энэ чинь торгох байна уу, хөдөлгөөн хязгаарлах байна уу, хорих байна уу хамаагүй бүгд л ял. Нэг ёсондоо биднийг хэрэг хийж байсан, ял эдэлсэн гэсэн түүх намтартай этгээдүүд болгочихож байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлж, хууль бусаар хүнийг хорьсон асуудалд нь шаардлага тавьтал зарим нэг алба хаагчид гаргаад явуулсан л асуудал байгаа шүү дээ. Одоо бидний эцсийн найдлага дээд шүүхэд хандах л үлдлээ.

-Дайныг эсэргүүцсэн үзэсгэлэн гаргахад заавал зөвшөөрөл авдаг юм уу. Хууль зүйн талаасаа ямар байдаг юм бол. Та бүхэн өмгөөлөгч, хуульчдаасаа энэ талаар лавласан уу?

-Жишээлбэл, би өөрөө Зон олны намын гишүүн хүн. Би намын гишүүнийхээ хувьд ч тэр, Зон олны намын удирдах түвшний алба хашиж байгаа хүний хувьд ч тэр улс төрийнхөө намын байран дээр, үзэл санааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах нь бидний бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт, манай намын байр Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй. Үндсэн хаяг байршил дээрээ байдаг. Манай ажлын байр руу удаа дараа халдаж байгаа. Өмнө нь намайг намын даргаар сонгогдсон өдөр дүн өвлийн хүйтэн шөнөөр ажлаа хийгээд сууж байтал баривчлаад явсан. Тэгж намайг шившиглэж гутааж байсан. Ажлаас гараад явахаар л үүднээс бариад авдаг. Зөндөө хууль бус баривчилгаа явуулж байсан. Сая хүртэл цагдаа нар халдаж шиншлээд, нэгжлэг хийх зөвшөөрөлгүй байж нэгжинэ гээд л. Цагдаа орж ирж үзэж болно. Бид хориглохгүй. Орж ирээд зураг хөрөг үзэж, сонирхоод цай уугаад, нойл ашиглаад, ярьж хөөрөөд суухад дургүйцэхгүй. Энгийн үед бид гадагшаа харсан камериа чөлөөтэй ашиглуулдаг. Гэтэл дарамт шахалт үзүүлж, ЦЕГ-ын дарга нь чиглэл үүрэг өгөхөөр л биднийг оролдоод ээрээд эхэлдэг. Манай ажлын цонхыг шөнө дунд хоёр этгээд хагалаад зугтсан асуудал байгаа. Цагдаагаас уг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Прокурор нь хэрэгсэхгүй болгоод, бид дээд шатны прокурорт нь гомдол гаргаж байж энэ хэргийг буцааж сэргээлгэсэн. Одоо шалгагдаад явж байгаа. Приус машинтай хоёр этгээд шөнө яг 03:00 цагт ирж, шил цонх хагалаад зугтсан бичлэг бий. Миний хувьд цагдаад мэдүүлэхдээ цагдаагийн алба хаагчид байгаа гэж хардаж байгаагаа удаа дараа мэдүүлсэн. Галлерей зохион байгуулах ажлын хувьд бид ашгийн бус үйлчилгээний зориулалтаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Ашгийн зориулалтаар зохион байгуулсан бол мэдээж аж ахуйн нэгжийн чанартай үйл ажиллагааны дагуу бүртгэл, хураамж төлөх асуудал явагдах ёстой. Үзэл санааны бөгөөд улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахад ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй. Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын байранд маш олон янзын хурал цуглаан, галлерей үзэсгэлэн тавьдаг. Тэгэхэд цагдаа нар шавхай чирч ороод л хянаж цагдаад, нөхдүүдийг байцаагаад байдаггүй шүү дээ. Double standart яваад байгаа юм. Биднийг эрх мэдэлгүй, хүч сул учраас яаж ч болно гэдэг ялгавартай хандаж байна. Саяхан Тусгаар тогтнолын ордонд “Үнэн-100” гэж үзэсгэлэн болсон. Өнөөдөр л гэхэд үйл ажиллагаа болж л байна. Гэтэл цагдаа очоогүй шүү дээ. Монголд дайныг эсэргүүцэж, цагдаагаас зөвшөөрөл авна гэдэг чинь утгагүй шүү дээ. Засгийн газрын алдаатай асуудлыг шүүмжлэхийн тулд Засгийн газраас зөвшөөрөл авна гэдэг өөрөө утгагүй хэрэг.

-Та бүхэн нисэх буудалд гацсан халимаг иргэнийг Монголд орогнуулах асуудлаар хандсан байна лээ. Гэтэл өөр тийш нь явуулчихлаа. Тэнд юу болсон юм бэ?

-Бид уржигдар Монголд орогнол хүсээд ирсэн Баатар гэдэг хүнд орогнол олгооч, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд улс төр, үзэл санааныхаа эсрэг хавчигдан гадуурхагдаж байгаа хүнд орогнол олгоно гэдэг Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлээч гэж очсон. Яг очих мөчид тэр хүн "Korea air"-ийн онгоцонд суугаад, АНУ-ыг зорилоо гэдэг мэдээллийг бид авсан. Үүнд нэг харамсмаар зүйл нь Монгол Улсад монгол үндэстэн ястан нь зориод, дайныг эсэргүүцээд орогнол хүсээд ирэхэд нь хүлээж авахгүй байгаа нь эмгэнэл. Бид үүний эсрэг “Нэг үндэс” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Монгол үндэстнүүд дайныг эсэргүүцээд, Монголдоо дүрвэж, ихээр ирж байгаа. Түүний шугамаар “Нэг үндэс” хөдөлгөөнийг эхлүүлж байсан. Тиймээс бид энэ хөдөлгөөнийхөө шугамаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Гэтэл орогнол хүссэн иргэнийг Монгол Улс хүлээж авсангүй. Монгол Улс монгол үндэстнийхээ өмнө хүлээсэн түүхэн үүргээ гүйцэтгэж чадсангүй. Оросын çасгийн газар, îросын эрх баригчдаас болгоомжилдог, хэт хараат байдал нь үүгээр илэрлээ. Монгол үндэс угсаатай хүн нисэх онгоцны буудал дээр 6-7 хоног бие нь өвдсөн маш хүнд байдалтай байж байгаад, хаяанаас нь буцлаа. АНУ орогнол олгосон гэсэн мэдээлэл авсан.

-Гадаад харилцааны сайд хэлэхдээ хаашаа явсныг нь мэдэгдэж болохгүй, нууцалж байна гэсэн?

-Үүнд нууцсаад байх юм байхгүй. Б.Батцэцэг сайд яагаад тэгж хэлж байгаа гэхээр АНУ-д өгөөд явууллаа гэдгээ хэлэхээсээ айж байгаагийн хэлбэр л юм. Энэ нь юутай холбоотой гэхээр 2022 оны есдүгээр сард ОХУ-ын áатлан хамгаалах яам, ãадаад хэргийн яамны хамтарсан тушаал гарсан юм. Энэ тушаалын агуулга нь ОХУ-ын гадаад орнуудад суугаа ýлчин сайдын яамд руу ОХУ-аас дайны улмаас гарч явсан цэргийн насныхныг тухайн улсын Гадаадын иргэн харьяатын албатай хамтарч, ОХУ руу буцаах ажлыг зохион байгуулах, хоёрдугаарт, үүнтэй холбоотой зардал төсвийг шийдэх, гуравдугаарт, тухайн улсын çасгийн газартай хамтарч ажиллах гэсэн заалтууд бий. Хүний эрх, эрх чөлөө хөгжсөн орнууд хамтран ажиллахаас шууд татгалзсан. Харин манай улс энэ үйл ажиллагаанд шууд татагдан оролцсон. Дайнаас дүрвэж ирж байгаа хүмүүст бид уг нь боломжоороо туслах ёстой. Б.Баатар гэж хүний хувьд аваад үзэхэд түүнийг оруулаагүй нь уг тушаалын дагуу хамтран ажиллаж байгаа нь батлагдлаа. Дээрээс нь тухайн иргэнийг оруулахаас айж байна. Мөн ОХУ-ын өдүүлсэн дайнд манай улс татагдан оролцож байна. Үнэхээр харамсалтай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Дүү хүү Украйнлуугаа хэзээ явах гэж байна. Сошиал сүлжээ тэр чигтээ л явахыг чинь дэмжээд байна. 2023-03-04
зочин:цаг үеийн байдалтай хөл нийлүүлж яваасайдаа.улс оронд аюул бүү дууд.гадаад хэргийг эрхэлсэн алба байдаг шүү.үүнийг мэдэж ав. 2023-03-06
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?