Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "ШҮД" ТӨСЛИЙГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ЭХЛҮҮЛНЭ

2023-03-06  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаар нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.

Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо. 

Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?