ХОЁР ХӨРШИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ МОСКВАД ЭХЭЛЛЭЭ

2023-03-20  
БНХАУ-ын дарга Си Жин Пин гурав хоногийн албан ёсны айлчлалаа өнөөдөр эхлүүллээ.
- Си Жин Пин дарга БНХАУ-ын даргаар анх сонгогдсоны дараа гадаадад хийх айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэн ( 2013 он). Энэ удаад ч гэсэн Хятадын Коммунист Намын Их Хурлаас БНХАУ-ын даргаар сонгогдсоны дараа гадаадад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцгой. Нэг талаараа Хятад- Орос улсын тэргүүнүүдийн харилцаа туйлын гүнзгий гэдгийн илэрхийлэл, нөгөө талаасаа хоёр улсын шинэ эрин зууны хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол буйг тодотгож байна гэж БНХАУ-аас ОХУ-д сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жиянг Ханхуй Хятадын Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Айлчлалынхаа үеэр БНХАУ -ын дарга Си Жин Пин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа төдийгүй, олон улсын нөхцөл байдлын талаар ч санал бодлоо солилцохоор төлөвлөсөн ажээ. Хятадын дарга Си Жин Пин хамгийн сүүлд, 2019 онд ОХУ -д айлчлахдаа шинэ эрин зууны хамтын ажиллагааг хөгжүүлэх, Орос- Хятадын харилцааг шинэ шатанд дэвшүүлэн гаргах асуудлыг хэлэлцэж байсан байна.
- Тэр цагаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа , тэр дундаа бизнесийн салбар түлхүү хөгжсөн. Хятад улсын компаниуд Оросын зах зээлд баттай байр сууриа бэхжүүлж, улмаар тэлж амжсан. Тухайлбал, Хятад улсад үйлдвэрлэсэн Haval, Cherry, Dongfeng зэрэг автомашинууд Москвагийн өргөн чөлөөгөөр зорчих нь илэрхий нэмэгдсэн гэж Москва дахь Европ болон Олон улсын Судлалын Хүрээлэнгийн захирал Василий Кашин тодотголоо.
-Хятад- Орос улсын эрдэмтэд 79 салбарт хамтран ажиллаж буйгаас хамтарсан Олон улсын сансрын хөлөг онгоцны буудлыг саран дээр байгуулах төсөлд 161 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан . Хятад улсын Си Жин Пин даргын айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд үр нөлөөгөө үзүүлэх нь тодорхой гэж Орос- Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дарга Мельников хэллээ.
- Хятад Оросын харилцаа бол сайн хөршийн нөхөрлөл, хамтын стратегийн хөгжлийн үлгэр жишээ юм. Манай хоёр улсын харилцаа хөндлөнгийн гурав дахь оронд хор нөлөөгүй бөгөөд, гурав дахь хөршөөс үл хамаарах харьцаан дээр тогтдог.
Дэлхий дахин яаж үймж бужигнаж байсан, Хятад- Оросын харилцаа бат бөх оршиж , улам итгэлтэй урагшилна гэсэн үгээр Хятад улсаас ОХУ-д сууж буй элчин сайн Жиянг Ханхуй ярилцлагаа өндөрлөсөн байна.
Ийнхүү дэлхий дахины анхаарлыг татсан БНХАУ-ын дарга Си Жин Пингийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.
- Дайн хэрэггүй. Хэнд ч ашиггүй. Дайныг хэлэлцээрийн аргаар зогсоох шаардлагатай гэж Хятадын дарга Си Жин Пин өмнө нь хэлж байсан. Тэгвэл түүний айлчлал нь Орос-Украйны дайны галыг унтраахад ч бас нөлөөлөх магадлалтай юм.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?