М.ЦОГТБААТАР: ХҮҮГЭЭ ТУРК УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХЭД ЭХНИЙ ЭЛЛЖИД 150 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ. АРД ТҮМНЭЭСЭЭ ХАНДИВ ХҮСЭЖ БАЙНА

2023-03-22  

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй гурван настай хүүгийн төрсөн аав М.Цогтбаатар нөхцөл байдлын талаар өнөөдөр эмнэлгийн гадаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй байна. Манай өмгөөлөгч мэдэж байгаа байх. Хүүгийн маань ээж биеийн байдлыг нь асууж ерөөсөө холбогдоогүй бөгөөд 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн. 

Зургаан настай хүүгээсээ асуухад "Гурван настай Ц.Батзаяа хүүг маань эртнээс зоддог байсан. Мөн ээжийнх нь хамтран амьдрагч сандал өргүүлж зогсоодог байсан" гэх зүйлийг хэлж байв. 

Хүүг маань гуравдугаар сарын 6-нд зодсон байсан. Энэ талаар ээжийнх нь ээж надад 8-ны өдөр мэдээлсэн. 

Эхний ээлжид хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эмчилгээний зардалд эхний ээлжид 150 сая төгрөг хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байна" хэмээв. 

зураг

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?