ХЯТАДЫН ДАРГЫН ОХУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫГ ӨРНӨДӨД ХЭРХЭН ДҮГНЭВ ?

2023-03-23  
 БНХАУ-ын дарга Си Жин Пинг Георгиевийн танхимд ёслол төгөлдөр халуун дотноор угтаж, улмаар залгуулан тусгайлан хүлээн авч уулзлаа. Дөрвөн цаг гучин минут үргэлжилсэн тэрхүү ойрын хүрээллийн уулзалтанд ОХУ-ын талаас Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Д.Медведев, гадаад хэргийн сайд С.Лавров, ерөнхий сайдын орлогч П.Чернышенко, Батлан Хамгаалахын сайд С Шойгу, Төв банкны захирал Элвира Набиуллина, Цэрэг дайны техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Д.Шугаев, ОХУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн захирал Ю.Борисов, ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Ю.Ушаков нарын нэр цохсон цөөн төлөөлөгч оролцсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хоёр улсын тэргүүний ярилцаж хэлэлцсэн сэдвийн хүрээг бүрэн тодорхойлж болохоор байна. Уулзалтын хоёр дахь өдрөө БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгчид Кремлийн ордонд хоёр улсын найрсаг харьцаагаа улам бэхжүүлэхийг тусгасан хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр ерөнхийлөгчийн уулзалтын явцад Англи улсаас Украйныг дэмжиж, байлдааны танкаар хангах болсон асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Путин сөхсөн. Тэрбээр: Английн танк нь цөмийн зэвсгийн элементийг агуулж буй. Тэр танкийг ашигласан тохиолдолд хавдар болон бусад төрлийн өвчин эмгэг дэлгэрэх аюултай. Тиймээс бид аргагүй хамгаалалтанд шилжих болно. Өрнөдийн энэхүү алхам нь Украйны сүүлчийн иргэнийг хөнөөхтэй ижил шийдвэр юм гэж хэлсэн юм. Энэ нь, Украйныг газрын хөрстэй тэгшлэхээс өөр зам үлдсэнгүй гэх Өрнөдөд илгээсэн Путины мессэж байлаа. АНУ- Англи улсын хамтарч, Австралийн газар нутагт хөгжүүлэхээр төлөвлөж буй AUKUS буюу цөмийн зэвсгийн хөтөлбөрийг ч Си Жин Пин, Путин нар ч тойрсонгүй. "- Өнгөрсөн зуун жилд үзэгдэж, тохиолдоогүй өөрчлөлт гарсаар байна. Энэ өөрчлөлтийг бид хамтдаа залах болно " Си Жин Пин хэлсэн үгэндээ онцолсон нь Өрнөдөд илгээсэн бас нэгэн дохио болсон юм. Өөрөөр хэлбэл Өрнөдөд жингэнэх хонхны дууг бид сонсож байна гэж Хятадын дарга хэллээ. - Хятад улсын зүгээс өргөн барьсан тайвны төлөвлөгөө нь бүс нутгийн энхийг сахиулах суурь үндэс болох магадлалтай. Гэхдээ Өрнөд болон Украйны тал санаачилгыг гаргасан тохиолдолд энэ төлөвлөгөө бүрэн хэрэгжих боломжтой юм гэж Путин хэлсэн нь дайны гал зогсоох цорын ганц хувилбар байж болох юм. Нөгөө талаар Украйны зөрчлийн гал унтарч болох дохио боллоо. Ийнхүү Монгол улсын хоёр хөршийн албан ёсны уулзалт өндөрлөлөө. Энэ талаар өрнөдийн ертөнц юу гэж бичиж, тайлбарлаж буй Control.mn-ийн уншигч Танд толилуулъя. - ОХУ - БНХАУ-ын ерөнхийлөгч нарын албан уулзалт нь Украйны асуудлыг ойрын үед шийдэх боломжгүй гэдгийг илэрхийллээ. Орос- Украйны хоорондох дайны гал ойрын хугацаанд намжина гэх хүлээлт талаар боллоо гэж АНУ-ын Цагаан Ордны хэвлэл олон нийттэй харьцах албаны зохицуулагч Жон Кирби дүгнэлээ. - Хятад улсын энх тайвны төлөвлөгөөг Украйн улс өмнө нь эрс эсэргүүцсэн. Хятад улсын энэхүү дипломат санаачилгыг Украйн улс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Украйн улсын ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Михайл Подоляк айлчлалын өмнө хэлж байсныг " Полит Навигатор" дурдлаа. Тэгвэл айлчлалын дараа энэ хандлагад өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Украйны Үндэсний Батлан Хамгаалахын тэргүүн Алексей Данилов: - БНХАУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөг сайтар нарийвчлан судлах шаардлагатай. Зарим нэгэн зүйл заалттай нь Украйны тал санал нийлж байна гэж тэрбээр айлчлалын дараагаар хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ бол Украйны зөрчлийн гал намжихын дохиог Украйны талаас илгээлээ гэж үзэж болох юм. - Хятад- Оросын тэргүүний уулзалт нь Украйны зөрчилд нөлөө үзүүлсэнгүй. Гэхдээ Хятад - Оросын холбоо нь Өрнөдөд аюулын харангыг дэлдлээ. Дэлхий дахинд ноёрхлоо тогтоож, давамгайлал үзүүлж ирсэн АНУ болон түүний холбоотон Өрнөдийн ертөнцийн эсрэг тэд хамтдаа зогсох болсноо хамтдаа илэрхийлсэн нь аюул. Хятад улс өмнө нь Иран болон Саудын Арабын асуудлыг зохицуулж чадсан. Тэгвэл тэд энэ удаа энэхүү амжилтаа Украйны зөрчилд давтахаар зэхэж байна гэж Нью Йорк Таймс сонин бичлээ. - Хятад улс дэлхий дахинд энхийг сахиулагчийн дүрээр амилахыг хичээж байна. Гэхдээ Орос, Украйны аль аль нь энхийн гэрээ байгуулахад бэлэн биш байна гэж The Wall Street Journal дүгнэлээ. - Украйны зөрчлийг энх тайвны замаар зохицуулах гол баатар нь Хятадын дарга гэсэн ойлголтыг энэ айлчлал улам тодотголоо. Тиймээс Си Жин Пингийн айлчлалд дэлхий нийт анхаарлаа. Гэхдээ л Украйны зөрчлийг тэр арилгаж чадахгүй гэж Английн The Guardian сонин дурдлаа. - Путин, Си Жин Пин нар Өрнөдийг бүхэлд нь дуэльд дуудлаа. Хятад улсад Оросыг түших нь АНУ-ын эсрэг ажиллагаанд нь хэрэгтэй. Харин олон улсын хоригт шахагдаж боогдсон Оросын хувьд Ази тивийг түших нь амьдрах цорын ганц хувилбар нь гэж Францын Le Figaro сонин өгүүллээ. - Си Жин Пинг Хятадын даргаар сонгогдсон өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад- Оросын удирдлагууд өөр хоорондоо 40 гаруй уулзалдсан байдаг. Энэ уулзалтаар эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр зорьж буй. Оросоос их хэмжээгээр нүүрс, байгалийн хий, нефтийг импортлохоор тохирсон.
Мэдээж хамтын ажиллагаа, бүс нутагт энхийг сахиулах асуудлыг ч сөхсөн гэж Испанийн  El Mundo сонин онцолсон. - Хятад улс олон улсын бүс нутгийн зөрчилд гол зохицуулагч боллоо. Хоёр улсын тэргүүн нүд нүд рүүгээ харж суугаад Хятад улсын боловсруулсан энхийн төлөвлөгөөг хэлэлцлээ гэж Францын  El Pais сонин бичлээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан дээд хэмжээний албан ёсны айлчлал өндөрлөлөө. Төгсгөлд нь : - Бид маш итгэлтэй, бас огт тэвдэж сандралгүй, тайван байж цаг үеийн дуудлага сорилтод хамтдаа хариулт өглөө гэж Си Жин Пин хэлсэн нь Хятад, Оросыг салгаж болохгүй гэсэн санааг илэрхийллээ. - Өрнөд тэр чигтээ Орос улстай байлдахыг хүсэж байх шиг. Тэр тохиолдолд бид Украйн улсад нэг ч Украйн иргэнийг үлдээх аргагүй болно. Өрнөд Украйныг дэмжиж, Оросын эсрэг цөмийн зэвсгийн элементийг ашиглах гэж буйг ч бид зүгээр орхихгүй гэдгийг Өрнөдөд сануулья гэж Путин уулзалтын үеэр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Путин хоёр санал дэвшүүллээ. Нэг нь Хятадын талаас боловсруулсан энх тайвны төлөвлөгөөг мөрдөж дайны галыг зогсоох. Гэхдээ санаачилгыг Украйн, Өрнөд гаргах. Үгүй бол, дайныг улам эрчимжүүлэх, улмаар цөмийн зэвсгийг хэрэглэх болохоо мэдэгдлээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?