ЗЭЭРИЙН СҮРЭГ ҮХСЭН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-27  

Дорнод аймагт олон тооны зээр үхсэн байдалтай холбогдуулан Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд нар багтсан байна.

Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн бөгөөд тус ажлын хэсгээс өчигдөр /2023.03.26 /мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Петрочайна Дачинтамсаг Монгол” ХХК-ийн 19-р талбайд өчигдөр ажиллахад, шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүний эхнийх нь усны асуудал. "Петрочайна дачин дамсаг" ХХК нөхөн сэргээлт хийгээгүй мөртлөө ус зөвшөөрөлгүй ашигласан учир мэргэжлийн байцаагчийн акт тавьж, Усны тухай хууль тогтоомж зөрчигдсөн учир Зөрчлийн хэрэг нээхээр болсон байна. Мөн шалгалтын үеэр химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтыг зөрчсөн асуудал илэрчээ. Тодруулбал, газрын гүн рүү шахаж буй хэсэгт хуурай хоёр бодис, шингэн нэг бодис шахаж байсан бөгөөд энэ бодис нь хаяг, шошго нь тодорхойгүй учир энэхүү бодисоос дээж авсан байна. Хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй байгаа бодисыг газар дээр нь тээвэрлүүлэн нэгдсэн хамгаалалттай байр руу шилжүүлсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Үүнээс гадна цэвэрлэх байгууламж, лагийн талбай болон шингэн хаягдлын сангаас дээж авсан гэдгээ өгүүллээ. Тус талбайд Мал эмнэлгийн газраас баг ажиллаж буй бөгөөд олноор хорогдсон зээрээс дээж авсан байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?