ГАЗРЫН ТОСНЫ ТАЛБАЙД ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИЙГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023-03-27  

Газрын тосны талбай орчимд олон тооны цагаан зээр үхсэн зэрэг асуудалтай холбоотойгоор өнөөдөр өглөөнөөс ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж эхэлээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн явуулын лабораторийг мөн илгээсэн байна.

Дорнод аймгийн ард иргэд, удирдлага 2016 оноос эхлэн газрын тос олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих, сөрөг нөлөөллийг арилгах, хууль тогтоомжийг биелүүлэхийг шаардаж ирсэн. Дээрх үйл явдлаас шалтгаалан холбогдох байгууллагуудад тодорхой заалт бүхий албан шаардлагуудаа тавьж эхэлжээ.

Монгол Улс жилд нэг сая тонн газрын тос олборлодог. Үүний 95 хувийг Дорнод аймгийн Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19, 21-р талбайгаас олборлож байна.  

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?