ЯПОН УЛС ОХУ-ЫН ЭСРЭГ ТОГТООСОН ЭКСПОРТЫН ХЯЗГААРЛАЛТАА ӨРГӨЖҮҮЛЖЭЭ

2023-03-31  

 Японы эрх баригчид ОХУ-ын эсрэг тогтоосон экспортын хязгаарлалтаа өргөжүүлж байгааг тус улсын Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам мэдээллээ. 

Тодруулбал, тус улс ОХУ руу барилгын тоног төхөөрөмж (гидравлик экскаватор, бульдозер), нисэх онгоц, хөлөг онгоцны хөдөлгүүр, навигацийн тоног төхөөрөмж, нисэх онгоц, сансрын хөлөг, тэдгээрийн эд анги, дрон үйлдвэрлэхэд ашиглаж болох материал, эд анги, оптик төхөөрөмж, гэрэл зургийн тоног төхөөрөмж экспортлохыг хоригложээ. Барааны жагсаалтыг Японы Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Түүнчлэн ган, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, уурын зуух, тэдгээрийн эд анги, дархны тоног төхөөрөмж, генератор, тээврийн хэрэгсэл болон эд анги, оптик шилэн ба шилэн кабель, хэмжүүрийн багаж, дүн шинжилгээний багаж хэрэгсэл, дуран, агаарын гэрэл зургийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом экспортлохыг хоригложээ.

Шинэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. 

 
Эх сурвалж: ТОКИО. /RIA Novosti/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?