ТАНГАРАГТНЫ ШҮҮХ Д.ТРАМПАД АЛБАН ЁСООР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2023-03-31  

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд Манхэттений тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ. 

Ингэснээр Д.Трамп  АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байгаа юм.  

Түүнд порно жүжигчин Сторми Даниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөнтэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. 

Тангарагтны шүүхийн яллах төлөвлөгөөний дагуу Д.Трампыг мөн бизнесийн хүрээн дэх залилантай холбоотой 30 гаруй зүйл ангиар буруутгаж байна гэж CNN агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч асан дөрөвдүгээр сарын 4-ний мягмар гарагт болох шүүх хуралд сайн дураараа ирж магадгүй гэж  “The New York Times” сонинд бичжээ. Энэ шүүх хурлаар түүнд албан ёсоор хэрэг үүсгэх аж. 

2016 оны сонгуулийн өмнө Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан Сторми Дэниэлст 130 мянган ам. доллар өгсөн байна. Энэ нь 10 жилийн өмнө бэлгийн харьцаанд орсон талаараа ам нээхгүй байх нөхцөлтэйгөөр өгсөн шан байсан гэдэгт прокурор итгэлтэй байгаа аж.  

Тангарагтны шүүх дээрх шийдвэрийг гаргасны дараа Манхэттений тойргийн прокурор АНУ-ын Ерөнхийлөгч асанд албан ёсоор ял тодорхойлох боломжтой болж байгаа юм.

Харин Д.Трамп тангарагтны шүүхийн шийдвэрийг “улс төрийн хавчлага” гэж мэдэгджээ.  

 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?