"TOYATA"-ГИЙН БОРЛУУЛАЛТ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЧЭЭ

2023-03-31  

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн дэлхий даяарх борлуулалт хоёрдугаар сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, үйлдвэрлэлийнх нь хэмжээ хоёр сар дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гэсэн хэдий ч цар тахлаас үүдэлтэй эд ангийн хомсдол тулгамдсан асуудал хэвээр байгааг компанийн мэдэгдэлд дурдсан байна. Цар тахлын үеэр “Toyota” бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг сайн зохицуулж чадсан ч 2022 онд сар тутмын үйлдвэрлэлийн зорилтоо нэг бус удаа бууруулсан билээ.

Өнгөрсөн сард Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компанийн дэлхий даяарх борлуулалт өмнөх оныхоос 10.3 хувиар өсөж, 773 271-д хүрчээ. Үүнд дотоодын борлуулалт 53.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үед хагас дамжуулагч хомсдсоны улмаас борлуулалт огцом унаад байсан юм.

“Toyota”-гийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард дэлхий даяарх үйлдвэрлэл 2 хувиар өсөж, 755 839-т хүрснээр зорилтот түвшнээс /750 мянга/ давсан байна. Энэ үзүүлэлт нэгдүгээр сард 8.8 хувийн өсөлт үзүүлээд байв. Түүнчлэн нэгдүгээр сард өмнөх оныхтой харьцуулахад 30.1 хувиар өссөн дотоодын үйлдвэрлэл өнгөрсөн сард мөн 11.2 хувиар өсжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?