ВИЗНИЙ ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН ХОНОГ ТУТАМД 500 ЮАНИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛДАГ

2023-03-31  

БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр манай улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байгааг ГХЯ-ны Консулын газраас нийт иргэддээ хандаж анхаарууллаа.

Монгол Улсын иргэд нь урд хөрш рүү 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль оногдуулдаг аж.

Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг БНХАУ руу зорчиж буй нийт иргэддээ анхааруулжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?