NASA АНГАРАГ ГАРАГ ДЭЭР АМЬДРАХ ТУРШИЛТЫН БАЙГУУЛАМЖИЙГ ҮЗҮҮЛЖЭЭ

2023-04-13  

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) Ангараг гараг дээр амьдрах нөхцөлийг загварчилсан байгууламжаа танилцуулжээ. 

Туршилтын объектыг Техас дахь NASA -гийн Линдон Жонсоны нэрэмжит сансрын төвд үзүүлсэн байна. 

160 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг модулийг 3D принтерээр “хэвлэсэн” бөгөөд дөрвөн унтлагын өрөө, шүршүүрийн өрөө, нийтийн нэг өрөө, хүнсний ногоо тариалах лабораторитой ажээ.

NASA зургаадугаар сараас эхлэн энэхүү байгууламждаа нэг жил орчим сайн дураар амьдрах дөрвөн хүнийг элсүүлэхээр төлөвлөж байна. 

 

Эх сурвалж: ХЬЮСТОН. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?