БНАСАУ АНХ УДАА ХАТУУ ТҮЛШТ ТИВ АЛГАСАГЧ БАЛЛИСТИК ПУУЖИН ТУРШЖЭЭ

2023-04-14  

БНАСАУ пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужинг анх удаа туршсанаа мэдэгдэв.

Уг пуужингийн туршилтын талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлсэн байна. Хэвлэлд мэдээлж буйгаар, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун туршилтыг ажиглаж удирдан явуулжээ.

Хатуу түлшээр ажилладаг пуужингуудыг шингэн түлшт пуужинтай харьцуулахад илүү хурдан харвах боломжтой учир илрүүлэх, амдан сөнөөхөд хэцүү байдаг байна.

Пүрэв гарагт Пёньян хотын орчмоос харвасан уг пуужинг БНСУ-ын цэргийнхэн дунд зайн тусгалт юм уу тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай гэж мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: ПЁНЬЯН. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?