ХЯТАДЫН ТҮҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТ 22.5 ХУВИАР ӨСЖЭЭ

2023-04-14  

Газрын тос боловсруулах үйлдвэрүүд түлш шатахууны эрэлтийг хангах үүднээс нийлүүлэлтээ нэмэгдүүлсний зэрэгцээ дотоодын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор өнгөрсөн сард Хятадын түүхий газрын тосны импорт өмнөх жилийнхээс 22.5 хувиар өсөж 2020 оны зургаадугаар сараас хойших  хамгийн дээд  үзүүлэлтэд хүрчээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, тус улс өнгөрсөн сард 52.3 сая тонн буюу өдөрт 12.3 сая торх түүхий тос импортолжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард өдөрт импортолсон газрын тосны хэмжээ 10.1 сая торх байсан байна.

2022 оны сүүлчээр ковидын хязгаарлалтыг цуцалсны дараа эрэлт сайжирсантай холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл нэмэгдэж, түүхий газрын тосны нөөц багасна гэсэн таамаглалттай холбоотойгоор импорт ийнхүү нэмэгджээ. 

ОХУ-ын түүхий газрын тосны үнэ хямдарсан нь Хятадын импортын өсөлтийн бас нэг шалтгаан гэж шинжээчид үзэж байна.

"Оросын газрын тосны үнэ  хямдарсны зэрэгцээ, тус бүтээгдэхүүний эрэлт өсөх хандлагатай байгаа нь импортын хэмжээ нэмэгдэх бас нэг хүчин зүйл юм" гэж “ANZ” банкны шинжээчид тэмдэглэжээ.

Нэгдүгээр улирлын импортын үзүүлэлтийн тухайд 136.6 сая тонн болж өмнөх оны мөн үеийнхээс (127.9 сая тонн) 6.7 хувиар өссөн байна. 

Хятад улс гуравдугаар сард 8.9 сая тонн байгалийн хий импортолсон нь өмнөх жилийнхээс  (8 сая тонн) 11.2 хувиар өссөн бол нэгдүгээр улирлын байгалийн хийн импорт 26.7 сая тонн болж өмнөх жилийнхээс 3.6 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?