Ж.БАЙДЕН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ СОЁЛЫН ХОРООНЫ ХАМТРАН ДАРГАЛАГЧААР ЛЕДИ ГАГАГ ТОМИЛЖЭЭ

2023-04-14  

Дуучин, жүжигчин Леди Гагаг Жо Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн хорооны хамтран даргалагчаар томиллоо гэж Америкийн удирдагчийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ. 

Леди Гага нь (жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта) Грэммийн 13 шагналын эзэн бөгөөд арилжааны хувьд түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг хэмээн мэдээнд онцолжээ. “Time” сэтгүүл өмнө нь түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байв. Леди Гага буяны үйл ажиллагаа, олон нийтийн зарим кампанит ажилд идэвхтэй оролцдог гэж мөн тэмдэглэсэн байна.

1982 онд байгуулагдсан энэхүү хороо нь АНУ-ын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг. Ж.Байден уг хороог хамтран даргалах өөр нэг хүнийг пүрэв гарагт томилсон нь продюсер Брюс Коэн юм.  

Леди Гага Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд нэг бус удаа үг хэлж, түүнийг дэмжих кампанит ажилд идэвхтэй оролцож байсан юм. 2021 оны нэгдүгээр сард тэрбээр Ж.Байдены тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг дуулсан билээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?