ОЛОН УЛСЫН ТҮНШҮҮДЭЭС УКРАИНД ДАХИН 115 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ ОЛГОНО

2023-04-14  

Украин улс олон улсын түншүүдээсээ дор хаяж 115 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүгийн тусламж авахаар төлөвлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. 

"Олон улсын түншүүд Украинд 115 тэрбум ам.долларын урт хугацааны дэмжлэг үзүүлнэ. Энэ нь манай санхүүгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй Украины холбоотнууд бидэнд шаардлагатай хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэсэн дохио болж байна" гэж тэрбээр пүрэв гарагт шилжих шөнө “Telegram” сувагтаа бичсэн байна. 

Энэ жил сэргээн босгох төслүүдэд 14 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг Д.Шмыгаль дурдаад "Бид энэ зун шаардлагатай бүх хөрөнгийг татахын тулд түншүүдтэйгээ хэлэлцээ хийж байна" гэж онцолжээ. Д.Шмыгаль мөн АНУ, ЕХ, Дэлхийн Банк (ДБ), ОУВС, “G7”-ийн орнууд болон "сэргээн босголтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж буй" олон улсын бүх түншдээ талархал илэрхийлсэн байна. 

ДБ-ны ерөнхийлөгч Дэвид Мэлпас урьд нь мэдэгдэхдээ, энэ жил Украины эдийн засгийн гол зардалд нэмээд 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байна. Түүний хэлснээр, ДБ яаралтай санхүүжилтийн хүрээнд Украинд зориулж 23 тэрбум ам.доллар төвлөрүүлж чадсан бөгөөд үүнээс 20 тэрбум ам.долларыг нь хуваарилаад байгаа аж. 

 

Эх сурвалж: КИЕВ. /Unian/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?