ЯПОНЫ ХҮН АМ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН БУУРЧЭЭ

2023-04-14  

Японы хүн амын тоо 12 дахь жилдээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ Токио хотын оршин суугчдын тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа өссөн байна.

Дотоод хэргийн яамны мэдээллээр, гадаадын оршин суугчдыг оруулан тооцдог нийт хүн амын тоо 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 124 947 000-д хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 556 мянгаар буюу 0.44 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тодруулбал, 65 болон түүнээс дээш иргэдийн тоо 36.2 саяд хүрснээр улсын нийт хүн амын 29 хувийг эзэлж байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Харин 15 хүртэлх насны иргэдийн тоо 14.5 сая байгаа нь хүн амын 11.6 хувьтай тэнцэж, түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ.

Өнгөрсөн онд Японы 47 мужаас зөвхөн Токиод л хүн амын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус хотод өдгөө 14 сая гаруй хүн амьдарч байна. 2021 онд цар тахлын улмаас нийслэлд шилжин суурьших иргэдийн тоо буураад байсан бол 2022 онд Токио руу 440 мянга орчим хүн нүүсэн байна.

Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, цар тахал намжиж байгаатай холбоотойгоор иргэд хотын бүсүүдэд эргэн шилжин суурьших нь нэмэгдэж байна. Гэхдээ Японы хүн ам цаашид үргэлжлэн буурах хандлагатай байгааг тайланд дурджээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?