Р.ДАГВА: ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЗАМ УРТАСГАХ, ГҮҮР БАРИХААС ИЛҮҮ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛ ЧУХАЛ БАЙНА

2023-04-18  

Түгжрэлийг бууруулах хүрээнд их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх саналыг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс дэвшүүлэв.

Учир нь оюутнууд хичээлдээ явахын тулд өглөө бүр хотын бүх хэсгээс Бага тойргийг зорьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байгааг тус төвөөс хийсэн судалгаанд дурдав. Иймд сургуулиудыг нүүлгэж, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, кофе шоп зэрэг бусад бизнесийн байгууллага хотын төвөө нүүвэл хөдөлгөөн ихээхэн сарнина хэмээн үзсэн байна.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва "Төрийн өмчийн таван их, дээд сургуулийг Дэд төвүүдийг түшиглэн, гэр хорооллын хэсэгт нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, кампусыг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн юм.

Ийнхүү их, дээд сургуулийг нүүлгэснээр гэр хороололд хэрхэн нөлөөлөх талаар мөн судалж үзжээ.

Энэ талаар тэрбээр "Таван их сургуулийг тойроод хоёр километрын радиус дотор ерөнхий боловсролын 28 сургууль байна. Тэнд 72 мянган хүүхэд суралцдаг. Эдгээр сургуулийг лицей сургууль болгох, лицей болсноор сургуулиудын чанар сайжрах, эцэг эхчүүд хүүхдээ сургах сонирхол хандлага нэмэгдэж, төв рүү чиглэсэн хөдөлгөөн саарна" хэмээв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?