И.МАСК "CHATGPT"-ТЭЙ ӨРСӨЛДӨХ ПЛАТФОРМ БҮТЭЭХЭЭ МЭДЭГДЖЭЭ

2023-04-19  

Америкийн тэрбумтан Илон Маск “Microsoft”, “Google” компаниудын санал болгож буй чатботуудтай өрсөлдөх “TruthGPT” хэмээх хиймэл оюун ухаант платформ бүтээнэ гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр дуулиан шуугиан тариад буй “ChatGPT” чатботыг бүтээсэн, “Microsoft”-ийн дэмжлэгтэй “OpenAI” компанийг хиймэл оюун ухааныг “худал хэлэхэд сургаж байна” хэмээн шүүмжлээд, “OpenAI” одоо “Microsoft”-той нягт холбоо хамаарал бүхий “хаалттай эх сурвалж”, “ашгийн төлөө” байгууллага болсон гэж хэлсэн байна.

И.Маск мөн “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейжийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг нухацтай авч үзэхгүй байна хэмээн буруутгажээ.

“Миний бие орчлон ертөнцийн мөн чанарыг ойлгохыг оролддог туйлын үнэнийг эрэлхийлдэг “'TruthGPT'” гэж нэрлэгдэх хиймэл оюун ухаан бүтээхээр төлөвлөж байна” гэж И.Маск “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.

Түүний хэлснээр, “TruthGPT” нь хүн төрөлхтөнд аюул учруулах магадлал бага бөгөөд аюулгүй байдлын хамгийн шилдэг арга зам байж болох гэнэ. Түүнчлэн хожуу эхэлж байгаа ч гурав дахь сонголтыг бүтээхийг хичээх болно гэжээ.

И.Маск “OpenAI”-тай өрсөлдөх гарааны компанийн байгуулахаар “Google”-ийн хиймэл оюун ухааны чиглэлийн судлаачдыг урвуулан авч байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Мөн Америкийн тэрбумтан өнгөрсөн сард Невада муж улсад “X.AI” хэмээх шинэ компаниа бүртгүүлснийг холбогдох баримт бичгүүд харуулжээ. 

Эх сурвалж: Монцамэ , Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?