ЙЕМЕНД ШАХДАЛЦААН БОЛСНЫ УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ

2023-04-20  

Босогчдын “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөний хяналтад байдаг Сана хотод өглөг хандив тараах үеэр шахцалдаан болж хамгийн багадаа 90 хүн амь алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртжээ.  Энэ тухай пүрэв гарагт  "Sky News Arabia" телевизээр  онцгой байдлын албаны эх сурвалжаас  эш татан мэдээлэв.

Хотын төвийн Баб аль-Яман дүүрэгт пүрэв гарагт шилжих шөнө энэ явдал болсон байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, "хэсэг худалдаачид" хандив тараах үеэр хүмүүс үймэлдэж, шахцалдаан үүссэн аж. Одоогоор хандив тараасан худаалчдаас хоёр хүн баривчлагдаад байна.
 
Эх сурвалж: Sky News Arabia, Монцамэ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?