"NETFLIX" БНСУ-Д 2.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2023-04-25  

 Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани телевизийн цуврал, кино, шоу бүтээхэд зориулан БНСУ-д ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ даваа гарагт мэдэгдэв.

АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, “Netflix” компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос нарын уулзалтын дараа стриминг үйлчилгээний компани дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулжээ.

“Солонгосын контентын салбарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа тул ийм шийдвэр гаргалаа, бид цаашид гайхалтай уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн туурвих болно. Манай хөрөнгө оруулалт Солонгостой өрнүүлэх урт хугацааны түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэж Т.Сарандос уулзалтын дараа мэдэгджээ.

Түүний хэлснээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь БНСУ-д “Netflix”-ийн 2016 оноос хойш оруулсан хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байна. Тэрбээр мөн “Squid Game”, “The Glory”, “Physical 100” зэрэг Солонгосын шилдэг бүтээлүүдийн амжилтыг онцлон дурджээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг сайшаагаад, БНСУ-ын контентын салбар, уран бүтээлчид болон “Netflix”-т “томоохон боломж” болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?