Э.БЛИНКЕН: СУДАНЫ МӨРГӨЛДӨГЧ ТАЛУУД 72 ЦАГИЙН ХУГАЦААНД ГАЛ ЗОГСООХООР ТОХИРОЛЦЛОО

2023-04-25  

Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаргийн орой мэдэгдлээ.

“Сүүлийн 48 цагийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний дүнд Суданы арми, шуурхай хариу арга хэмжээ авах хүчин дөрөвдүгээр сарын 24-ний шөнө дундаас орон даяар 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо” гэж Э.Блинкен хэлжээ.

Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших есөн өдрийн хугацаанд гурван удаа гал зогсоохоор тохиролцсон боловч аль нь ч бүрэн мөрдөгдөөгүй юм. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мөргөлдөөн харьцангуй намжсан нь нүүлгэн шилжүүлэх янз бүрийн ажиллагааг хуурай газар, далай, агаараар явуулах боломжийг олгожээ.  

Э.Блинкений мэдэгдсэнээр, АНУ “мөргөлдөөнийг зогсооход дэмжлэг үзүүлэхийн тулд” бүс нутгийн болон олон улсын түншүүд, мөн Суданы иргэдийн сонирхлын бүлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах бөгөөд гал зогсоох хэлэлцээр болон хүмүүнлэгийн ажиллагааг хянах хороог бий болгоход хувь нэмэр оруулах ажээ.

“Гал зогсоох нь хүмүүнлэгийн гарцуудыг нээх, энгийн иргэдийн аюулгүй бүс, эмнэлгүүдэд хүрэх шилжих хөдөлгөөнийг хөнгөвчилнө” гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчин мэдэгджээ. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газруудыг нүүлгэн шилжүүлэхэд тус дөхөм болох юм.

Хагас цэрэгжсэн уг бүлэглэл гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхөө амлаад, нөгөө тал “эвлэрлийн гэрээг байнга зөрчиж байгааг” сэрэмжлүүлжээ. 

 

Эх сурвалж: ХАРТУМ. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?