ӨМНӨГОВЬ: ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

2023-04-25  

 Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ч борлуулалт нь огцом нэмэгдэж, хамгийн хурдан зах зээлд ашгаа олж чадсан бараа бүтээгдэхүүн бол электрон тамхи юм.

Насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдсээр байна.

Дэлхийн улс орнууд электрон тамхийг янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах үндэсний стратегийн нэг хэсэг болгон тусгайлан хууль баталж эхэлжээ. 

Тухайн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо.

Электрон тамхи нь өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах, хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд амьсгалын замын бүхий л өвчнийг үүсгэдэг.

Өмнөговь аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарснаар өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн хорт хэрэглээг багасгаж эрүүл мэндийг нь хамгаалахад дэмжлэг болж байгаагаараа ач холбогдолтой.   

Засаг даргын захирамжид заасан хугацаанаас хойш электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалддаг аж ахуйн нэгж байгууллагууд дахин худалдан борлуулахгүй байхыг анхааруулжээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?