ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Фиона Блитийг томилжээ

2023-04-28  

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж буй Филип Мэлоун өөр дипломат албанд томилогдох болсон тул түүний оронд Фиона Блитийг томилжээ. Ф.Блит 2023 оны долоодугаар сараас үүрэгт ажилдаа орно.

Тэрбээр 2006-2010 онд Британийн армид офицер, 2011-2012 онд Европын Терроризмтой тэмцэх албаны ажилтан, 2012 онд “Клинтон сан”-гийн бодлогын асуудал эрхэлсэн газарт судлаач, 2013 онд Олон улсын энх тайвны хүрээлэнд бодлогын шинжээч, 2013-2017 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт бодлогын ахлах зөвлөх, 2017-2020 онд НҮБ-ын Сомали дахь Суурин төлөөлөгчийн газарт улс төрийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, 2020-2021 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ерөнхий шинжээч /Ойрхи Дорнод/, 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Орос, Украины асуудал хариуцсан бүлгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газарт тус тус ажиллажээ. 

 
Эх сурвалж: ЛОНДОН. /GOV.UK/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?