ТАЛИБУУДЫН ШИЙДВЭРИЙГ БУРУУШААСАН ТОГТООЛЫГ НҮБ-ЫН АЗ БАТАЛЖЭЭ

2023-04-28  

 Эмэгтэйчүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) ажил эрхлэхийг хориглосон талибуудын шийдвэрийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт санал нэгтэйгээр баталжээ.

Уг тогтоолыг дэмжиж буйгаа 90 гаруй улс орон илэрхийлээд байна. Тогтоолд эмэгтэйчүүдийг НҮБ-д ажил эрхлэхийг хориглосныг буруушааж, Афганистаны “де факто” эрх баригчдыг энэ шийдвэрээ цуцлахыг уриалсан байна.

Талибууд 2021 онд засгийн эрхийг авсныхаа дараа охид, эмэгтэйчүүдийг дунд сургууль болон  их дээд сургуульд суралцах боломжийг хязгаарласан бөгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг мөн хязгаарлажээ. 2023 оны эхээр энэ хязгаарлалтаа чангатгасны улмаас НҮБ-д ажилладаг эмэгтэйчүүд хэдэн долоо хоногийн турш ажилдаа явах боломжгүй болж хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа хумигдсан байна.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /UN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?