СПОРТЫН ТӨВ ОРДОН 65 НАСТАЙ

2023-05-03  

Нийслэлийн Онцгой байдлын газраас БТСУХ-н дээр газар хөдлөлтийн өмнөх арга хэмжээ, газар хөдлөлтийн тухай яриа таниулга хийлээ.

Үүнээс үүдэн спортын бүхий л үйл ажиллагааг хагас зууны туршид бидэнд тасралтгүй танилцуулсан, спорт сонирхогчдын жарны туршид очих дуртай газрынх нь нэг байсаар ирсэн Спортын ордны тухай цухас ч болтугай сонирхуулах нь зүйтэй.

Спортын төв ордон 1958 онд байгуулагдсан түүхтэй. Өдгөө 65 настай Спортын ордон нийт 8162 ам метр талбайтай, үүнээс ашигтай талбай нь 7700 шоо метр юм.

Хүнээр юм бол хэдийнэ тэтгэвэрт гарах болсон энэ барилгад одоогоор 70 гаруй албан хаагч, ажилчин, шигшээ багийн 100 гаруй багш дасгалжуулагч, дунд сургуулийн 500 орчим багш сурагч, секц дугуйлангийн 2000 орчим хүүхэд, нийт 3000 орчим хүн тогтмол ажиллаж хичээллэж байна. 

Эрсдлийн үнэлгээгээр маш муу үнэлгээтэй, хуучин барилгын хувьд газар хөдлөхөд маш аюултай нөхцөлд байгааг нуухын аргагүй.

Ганц жишээ дурдахад, аваарын хаалгыг зориулалт бусаар хааж дэлгүүр болгосноос аюултай нөхцөл үүсэхэд ялангуяа сургууль секцний хүүхдүүд эрсдэлд өртөх өндөр магадлалтай байгаа нь туйлын үнэн. Тиймээс өнгөрсний дараа гэмших бус, одоо зайлшгүй арга хэмжээ авах цаг нь болжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?