ПЕРСИЙН БУЛАНГИЙН ОРНУУД ВИЗИЙН НЭГДСЭН БҮС БИЙ БОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2023-05-04  

Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд болох Саудын Араб, АНЭУ, Катар, Бахрейн, Кувейт, Оман улс Шенгений бүс нутгийн жишгээр визийн нэгдсэн бүс бий болгох талаар хэлэлцэж байна гэж “Arabian Business” хэвлэл мэдээлжээ. 

Тодруулбал, Бахрейны Аялал жуулчлалын сайд Фатима ас-Сайрафи, АНЭУ-ын Эдийн засгийн сайд Абдулла Аль Салех, Саудын Арабын Аялал жуулчлалын газрын дарга Фахд Хамидаддин нар даваа гарагт Дубай хотноо нээгдсэн “Arabian Travel Market” үзэсгэлэнгийн үеэр хэлэлцээ хийжээ. Уулзалтад оролцогч талууд дээрх зөвлөлийн гишүүн орнуудад мөрдөгдөж буй визийн журмыг нэг хэлбэрт оруулах шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. 

"Персийн булангийн бүс нутагт Шенгений төрлийн виз маш их ашиг тустай байж болох нь улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын хөгжилд таатай нөлөө үзүүлэх бөгөөд аялагч хилээр саадгүй нэвтрэх боломжтой болох юм" гэж Саудын Арабын Аялал жуулчлалын газрын дарга Фахд Хамидаддин хэлжээ.

Дээрх орнууд аялал жуулчлалын урсгалыг хамтран зохицуулах анхны туршлагыг Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олж авсан гэж “Arabian Business” бичсэн байна. 

Эх сурвалж: Arabian Business, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?