КАЗАХСТАН УЛС ТАМАНЬ БООМТ РУУ ТӨМӨР ЗАМААР ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮРГЭХИЙГ ХОРИГЛОНО

2023-05-05  

"Казахстаны төмөр замууд" хувьцаат нийгэмлэг тавдугаар сарын 8-наас эхлэн Оросын Тамань боомт руу газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглохоор болсон байна. Энэ талаар Казахстаны төмөр замын сүлжээний оператор болох төрийн өмчит тус компанийн баримт бичигт дурджээ. 

Ачаа тээвэрлэгчдэд илгээсэн уг баримт бичигт хоригийн шалтгааныг дурдаагүй байна.

Одоогийн байдлаар Тамань боомтоор дамжуулан тээвэрлэх газрын тос, шингэрүүлсэн хийн экспорт хэвийн үргэлжилж байгаа аж.

"Оросын төмөр замууд" компани мөн энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн Тамань боомт руу хийж буй төмөр замын нийлүүлэлтийг хязгаарласан байна. Эх газрыг Крымтэй холбосон гол гүүрний ойролцоо түлшний агуулахад түймэр гарсан гэж Оросын албаны хүмүүс мэдээлжээ.

Тамань нь жилд 20 сая тонн газрын түүхий тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийг шилжүүлэн тээвэрлэх хүчин чадалтай боомт юм. 2022 онд тус боомтод ОХУ, Казахстан, Киргизстаны нийт 7.3 сая газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэсэн байна.

Өнгөрсөн онд Таманиар дамжуулан Казахстан улс 1 сая гаруй тонн түлш, 230 мянга орчим тонн шингэрүүлсэн хий, 74 мянга орчим тонн вакуум хийн тос экспортолжээ.    

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?